"Тэд хөгжлийг хэрхэн харж байна вэ?" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

"Тэд хөгжлийг хэрхэн харж байна вэ?" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Энтрепренерүүдийн "Dreamers" нэгдлээс зохион байгуулсан "Тэд хөгжлийг хэрхэн харж байна вэ?" ээлжит хэлэлцүүлэг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06:30 цагт онлайнаар "Улаанбаатар инновацын төв" - д зохион байгуулагдлаа. Залуучуудын төлөөллүүд инновац технологийн хөгжлийг хэрхэн төсөөлж байгаа, намын мөрийн хөтөлбөрт залуучуудыг дэмжих, инновац технологийг хөгжүүлэх талаар хэрхэн тусгагдсан тухай халуун яриа өрнүүллээ.


Онцлох нэгдмэл ишлэлүүдээс дурьдвал:
* Залуучуудын хөдөлмөр эрхлэх чиг хандлага өөрчлөгдөж байна. Үүнд бизнесийн байгууллагууд, төр засаг дасан зохьцож бодлого үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.
* Мэдээлэл технологийн хөгжилд анхаарал хандуулахаас гадна ирээдүй хойчоо зөв хүн болгох, хүмүүжүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй.
* Монгол залуус дэлхийн хэмжээнд сэтгэж, бүтээж чадаж байна. Дэлхийн шилдэг төслүүдийг хэрэгжүүлж байна. Төр харин бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.
* Мэдээлэл технологийн эрин үед хувь хүний мэдээллийг хадгалах, хамгаалах асуудлыг эхлээд сайжруулах хэрэгтэй.