БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ж.ЭРХЭМТӨГС НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАРТ НОМЫНХОО ДЭЭЖЭЭС ХАНДИВЛАЛАА

БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ Ж.ЭРХЭМТӨГС НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАРТ НОМЫНХОО ДЭЭЖЭЭС ХАНДИВЛАЛАА

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн Бүтээлч үйлдвэрлэл, инновацын төвийн захирал Ж.Эрхэмтөгс өөрийн 10 гаруй жилийн судалгааны үр дүн болох “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн үнэлгээ, төлөвлөлтийн арга зүй”, “Бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэх онол практикийн асуудал” номынхоо дээжээс Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт хандивлалаа.

Тухайн номуудыг Улаанбаатар инновацын төвийн дэргэдэх "Шинэ гандан" номын сангаар дамжуулан уншигчдад хүргэхээр боллоо.