ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ 2 ДУГААР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА САВИНОВ А.С. УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ 2 ДУГААР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА САВИНОВ А.С. УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын орлогч дарга Б.Золбоо, Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалмаа нар 2020 оны 01 сарын 23-ны өдөр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Александр Сергеевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаатай танилцуулсан бөгөөд цаашид ОХУ-ын инновацын төвүүдтэй холбоо тогтоож туршлага солилцох замаар хамтарч ажиллахаар ярилцлаа.

Тун удахгүй нээлтээ хийх гэж буй Баянхошуу инкубатор дэд төвийн цаашдын үйл ажиллагаанд Оросын соёлын арга хэмжээ мөн ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах нээлттэй боломжийн талаарх мэдээллийг залуучуудад зориулан зохион байгуулахаар санал солилцлоо.