Идэвхжсэн2030

► Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөртэй хамтран  залуучуудын эдийн засгийн чадавхыг сайжруулах

  1. Идэвхжсан2030 Идэвхжилтийн төв”:

Залуучуудын орлогын эх үүсвэрийн боломжууд, инновац, энтерпрайзинг үйл ажиллагааны тухай мэдээлэл олгох, энтрепренер залуучуудыг идэвхжүүлэх  зорилгоор Идэвхжилтийн төвийг байгуулж, нээлтийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.

  1. Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөр”:

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөр нь 2 ээлжтэйгээр зохион байгуулагдсан. Эхний ээлж 6 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 23-ны хооронд зохион байгуулагдсан ба 609 оролцох хүсэлт ирүүлснээс нийт 40 залуусыг сонгон хамруулсан. Хоёрдугаар ээлж 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11-р сарын 15-ны хооронд зохион байгуулж 35 залуус оролцсон. Хоёрдугаар ээлжээр залуус “Хотын соёл” сэдэв дор Улаанбаатар хотод тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэх 5 бичил төсөл боловсруулж нийслэлийн холбогдох удирдлагуудад танилцуулан төслөө хэрэгжүүлж эхэлсэн. 

6-р сарын 11-ээс 8-р сарын 23 хүртэл нийт 7 уулзалт бүхий  долоо 7 хоногийн турш зохион байгуулагдсан.

  1. Нийгмийн энтрепренершип хөтөлбөр:

Нийгмийн энтрепренершип хөтөлбөрт нийт 313 залуус бүртгүүлсэн бөгөөд үүнээс нас, хүйс, ажил эрхлэлт, боловсролын төвшнөөр 35 залуус  хөтөлбөрт сонгогдож оролцсон. 2019 оны 9 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд эрчимжүүлсэн сургалт зохион байгуулагдсан. Оролцогчид 3 сарын менторшип буюу зөвлөх үйлчилгээний хөтөлбөрт хамрагдсан.

  1.  Залуучуудын эдийн засгийн чадавхыг сайжруулах хөтөлбөр:

“Залуучуудын эдийн засгийн чадавхыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Мерси Кори олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан, Хөгжлийн шийдэл зэрэг байгууллагуудтай 10 удаагийн уулзалтыг зохион байгуулсан. 2019 оны Залуучуудын эдийн засгийн чадавхыг сайжруулах уулзалтын үр дүнд оролцогч байгууллагууд хамтран “Монгол Улс дахь Залуучуудад хүртээмжтэй энтерпрайзингийн экосистем” судалгааг хамтран боловсруулсан.