НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ВИНОД АХУЖАТАЙ УУЛЗЛАА

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ВИНОД АХУЖАТАЙ УУЛЗЛАА

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг 2019 оны 12 сарын 02-ны өдөр хүлээн авч уулзлаа.Суурин төлөөлөгч Винод Ахужа Улаанбаатар инновацын төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцлаа.
Уулзалтаар хөдөө аж ахуйн салбар дахь бүтээмжтэй үйл ажиллагаа, бүтээлч залуучуудын хөдөлмөрийн зах зээл дэх боломжийг нэмэгдүүлэх, мөн дижитал хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд шинэлэг технологи, инновацыг нэвтрүүлэхээр зорьж байгаагаа суурин төлөөлөгч дурдсан юм.