“DEV HACKATHON STUDENT 2019” зохион байгуулагдлаа

“DEV HACKATHON STUDENT 2019” зохион байгуулагдлаа

• “Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар”, “Голомт банк” болон “Сис&КоТек клуб” хамтран Мэдээллийн технологиор суралцаж буй оюутан залуучуудын идэвх санаачлагыг нэмэгдүүлж, хөгжилд нөлөөлөхүйц бүтээлүүдийг технологийн шийдлээр бий болгох зорилгоор Их дээд сургуулиудын хооронд “DEV HACKATHON STUDENT 2019” тэмцээнийг “Financial technology” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. 
Тус тэмцээнд нийт 85 оюутан залуус 17 баг болон оролцож 2 өдрийн турш авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ оюуны гал гарсан өрсөлдөөнд шалгарсан багуудыг шалгаруулж урамшууллаа.

1-р байр : “Hudson” баг

2-р байр : “Cotech solution” баг

3-р байр : “The Ada” баг

♦ Шилдэг UI/UX дизайн- “Hackum” баг

♦ Шилдэг гүйцэтгэл номинац- “Nest Lab” багууд тодорлоо.

                                       НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР