Танилцуулга

Шинжлэх ухаан, Технологийн хэлтсийн танилцуулга 

Зорилго:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд шинжлэх ухаан технологийн дэд бүтэц, эко системийг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагааг дэмжих замаар дэвшилтэт технологи, судалгаа хөгжүүлэлтийг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах, гадаад харилцаа, хамтын ажиллагаа тогтоох

1. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлоготой уялдуулан Шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;

2. Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Нийслэлийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үр өгөөжтэй ажлыг зохион байгуулахад төрийн захиргааны төв байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах;

3. Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээлч үйл ажиллагааг дэмжин, дотоод гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

Зорилт:

  • Төр, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн байгууллагуудтай хамтран тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, инновацын төсөл хэрэгжүүлэх;
  • Нийслэл хотын тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаан, технологийн шийдлийг ашиглаж шийдвэрлэх талаарх төсөл, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах эко системийг бий болгох, санал боловсруулах, үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт олон улсын жишигт нийцсэн лабораторийн орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгохыг бодлогоор дэмжих, үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжүүлэх;
  • Шинжлэх ухаан технологийн хөгжлийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах,

 

 

                                                                                               --- x X x ---