“Улаанбаатар инновацын төв” дээр Япон улсын бизнесийн байгууллагын төлөөлөгч нар хүрэлцэн ирж тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа

“Улаанбаатар инновацын төв” дээр Япон улсын бизнесийн байгууллагын төлөөлөгч нар хүрэлцэн ирж тус төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь  залуу бизнес эрхлэгчдэд сургалт, семинар явуулах, оюуны дэмжлэг туслалцаа үзүүлэх,  залуу бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, холбох чиглэлээр Монголын бизнесийн зөвлөхүүдийн боловсролын академи, Токиогийн Магадлан итгэмжлэгдсэн И БИ ЭЙ Менежментийн зөвлөхийн сургуультай хамран ажиллаж байна. Энэ хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Улаанбаатар инновацын төв” дээр Япон улсын бизнесийн байгууллагын төлөөлөгч нар хүрэлцэн ирж тус төвийн үйл ажиллагаатай танилцан, тус төвийн инкубаторт бойжиж буй гарааны бизнесийн төлөөлөлтэй уулзаж, туршлага солилцлоо.