НШУҮИГ нь 2019 оны 11 дүгээр сарын 22 –ны өдөр МУИС-тай хамтран “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

НШУҮИГ нь 2019 оны 11 дүгээр сарын 22 –ны өдөр МУИС-тай хамтран “Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

Энэ удаагийн чуулган нь “Инновацын соёл-Оюуны өмч” сэдвийн хүрээнд болсон бөгөөд, чуулганы зорилго нь энтрепренершипийн эко-системд оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгож нэгдсэн ойлголтод хүрэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажиллагааг эрчимжүүлэхэд зорилготой юм. Чуулганд Энтрепренерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, Их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, Бизнес санаатай, бизнес эрхлэхээр төлөвлөж буй залуучууд Гарааны бизнес, ЖДҮ эрхлэгчид, томоохон бизнес эрхлэгчид,Төрийн байгууллага, гарааны бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, олон улсын байгууллагын төлөөлөгч  нар оролцлоо.

Тус чуулганы салбар хуралдаанд “Оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам” сэдвийн хүрээнд Анрид ХХК-ны үүсгэн байгуулагч А.Ундрал “Улаанбаатар инновацын төв”  “USP Mongolia” ХХК-эы захирал Ш.Буянжаргал Япон болон бусад улсуудын жишээ дээр сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.