2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д санал авч байна

2020 онд хэрэгжүүлэх “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д санал авч байна

Нийслэл хотод 2020 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн санал авч эхэллээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ыг боловсруулж байна.

Иймд иргэд та бүхэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийн саналаа Концессын тухай хууль болон бусад хууль, журамд заасны дагуу боловсруулж, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтэст /Gansuvd.sidia@gmail.com /цахим хаягаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Таны ирүүлсэн төсөл, хөтөлбөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдаад хэрэгжүүлэх тохиолдолд, та давуу эрхтэйгээр уралдаант шалгаруулалтад оролцох боломжтой тул та бүхнийг  идэвхтэй оролцохыг урьж байна.

“Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын төсөл болон холбогдох мэдээллийг ЭНД –ээс татаж үзнэ үү.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР