"Шинжлэх ухааны гайхамшиг" нэртэйгээр зохиогдсон шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

"Шинжлэх ухааны гайхамшиг" нэртэйгээр зохиогдсон шинжлэх ухаан, танин мэдэхүйн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Шинжлэх ухаан, техник технологи сонирхогч бүхэнд зориулсан уг арга хэмжээ нь Шинжлэх ухаанаар явах, судлах нь ямар үр дагавартай вэ? юу нь хүнийг татдаг вэ? яагаад сонирхолтой вэ? гэх дэд сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Шинжлэх ухааны гайхамшиг гэсэн нэртэйгээр болсон бөгөөд энэ хэсэгт Монголын сансрын технологийн Хөгжүүлэлтийн албаны дарга доктор Т. Төртогтох, МУИС-ийн Цөмийн судалгааны төвийн захирал доктор, профессор Ц. Энхбат, анагаахын био-технологич доктор Ө. Энэрэлт нар хэлэлцүүлэг хийсэн. 

Тус сэдвийн зорилго бол ач холбогдол нь хүмүүст шинжлэх ухаанаар явах, судлах нь ямар үр дагавартай вэ, юу нь хүнийг татдаг вэ, яагаад сонирхолтой вэ гэх мэтийн дэд сэдвүүдийг танилцуулсан.

Уур амьсгалын өөрчлөлт ба бидний оролцоо гэх сэдвээр экологич доктор Ш. Анармаа, улс төр судлаач/хөгжлийн эдийн засагч Б. Дөлгөөн, Sustainable Mongol Podcast-ын хөтлөгч Н. Энхзул нар хэлэлцүүлэг өрнүүлсэн.Тус сэдвээр өнөө үед уур амьсгалын өөрчлөлт ямар байдлыг үүсгэж байна вэ? Монголд ашигтай юу эсвэл илүү хор нөлөөтэй юу, тоон баримтууд, ирээдүйд ямар үр дагавар бий болгох вэ гэсэн мэдээлэл танилцуулж, үзэгчдийн санал оноог хүлээн авсан.

Орчлон ертөнцийн төгсгөл ба шинжлэх ухааны гоо сайхан сэдвээр доктор Ц. Энхбат, инженер/зохиолч Ц. Оюунбат, arav.mn цахим хуудасны үүсгэн байгуулагч/Tigerfish хамтлагийн гитар-чин Г. Зандаахүү нар үзэгчдэдээ сансар судлал бас мөн шинжлэх ухааны орчлон хорвоо дахь үүрэг, гоо үзэсгэлэнг толилуулж өгсөн юм. Мөн тус хэлэлцүүлэг бүрийг мэргэжлийн болон шинжлэх ухаанд гүн автсан хүмүүс хөтөлсөн байгаа. Бүгдээрээ Quantum Mongolia гэдэг подкастын хөтлөгч нар байсан.Эхний хэлэлцүүлгийг Мэдээллийн технологийн мэргэжилтэн Хасчулуу, хоёр дахь хэлэлцүүлгийг батлан хамгаалахын эрсдэл үнэлэгч Адьяасүрэн, гурав дахь сэдвийг Физик, технологийн хүрээлэнгийн физикч Билгүүн нар хөтөлсөн билээ. Мөн арга хэмжээнд маань шинжлэх ухааныг дэмжигч хоёр уран бүтээлч ирж өөрсдийн урлагийн авьяасаар үзэгчдийн чихийг чимсэн билээ. Манай өдөрлөгийг нээхээр МОХАНИК хамтлагийн гитар-чин/дуучин Цоожоо Дэвид Боуигийн 'Space Oddity', 'Starman' хоёр дууг дуулж, мөн өдөрлөгийг маань өндөрлүүлэх журмаар төгөлдөр хуур-чин Есөнханд 3-4 ая дарж өгсөн билээ.