АНУ-ын томоохон корпорацийн удирдлагууд Улаанбаатар инновацын төвийн инкубаторын компаниудын төсөлтэй танилцлаа

АНУ-ын томоохон корпорацийн удирдлагууд Улаанбаатар инновацын төвийн инкубаторын компаниудын төсөлтэй танилцлаа

Тус уулзалтанд "Comcast" корпорацын дэд ерөнхийлөгч Тодд Порш, "Eaton" корпорацын дэд ерөнхийлөгч Жордан Коррей, "FMI" корпорацын зөвлөх Райан Хилл, "Navajo" компанийн маркетингийн дэд ерөнхийлөгч, Дэнвэрийн их сургуулийн Даниелсийн Бизнесийн Сургуулийн профессор Керри Племмонс зэрэг төлөөлөгчид Улаанбаатар инновацын төвийн инкубаторын Гэрү, БиЭко, Кодер Каб болон Каса Артэ компаниудтай уулзаж төсөлтэй нь танилцаж зөвлөгөө өгөв. Тэд инкубатор компанийн хүний нөөцийн чадавхыг сайшаан, төслөө зах зээлд өргөжүүлэхэд нь улам их амжилтыг хүслээ.