Шинжлэх ухаан, техник технологи сонирхогч бүхэнд зориулав

Шинжлэх ухаан, техник технологи сонирхогч бүхэнд зориулав

Жил бүрийн 11-р сарын 9-нд одон орон судлаач профессор Карл Саганы төрсөн өдрийг шинжлэх ухаан сонирхогч, дэмжигч, эрдэмтэн судлаач нар тэмдэглэдэг билээ. Профессор Саган нь өөрийн мэргэжилдээ дэлхийд нэр гарахаар барах уу олон нийтэд шинжлэх ухааны гоо үзэсгэлэнг түгээж, үе үеийн олон эрдэмтдийг шинжлэх ухаанаар явах хүслийг төрүүлсэн агуу нэгэн юм.
Түүний дурсгалд зориулан манай хуудас (Бүдэг цэнхэр цэг), Quantum Mongolia Podcast-н хамт олон, Hub Innovation Center хамтран тус арга хэмжээг зохион байгуулахаар шийдэв.

Арга хэмжээ маань олон нийтэд нээлттэй учир шинжлэх ухаан сонирхогч хүн бүр ирэх боломжтой шүү

Нийт гурван ерөнхий хэсгээс бүрдэх манай арга хэмжээ маань 11-р сарын 9-нд 13:30 цагаас үзэгчдийн бүртгэлээ эхлүүлж, 18:00 цагаас өндөрлөх учиртай.

Хэлэлцүүлэг I: Шинжлэх ухааны гайхамшиг
Модератор: М. Хасчулуу (Мэдээлэл технологийн инженер, Quantum Mongolia Podcast-н хөтлөгч)
Панелистууд:
Др. Ц. Энхбат (МУИС - Цөмийн судалгааны төвийн захирал)
Др. Т. Төртогтох (MOSTA - Судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга)

Хэлэлцүүлэг II: Уур амьсгалын өөрчлөлт
Модератор: Ж. Адъяасүрэн (Quantum Mongolia Podcast-н хөтлөгч)
Панелистууд:
Др. Н. Анармаа (Экологийн биологич)
Н. Энхзул (Sustainable Mongol подкастын хөтлөгч
Б. Дөлгөөн (Хөгжлийн эдийн засагч, улс төр судлаач

Хэлэлцүүлэг III: Орчлон ертөнцийн төгсгөл ба шинжлэх ухааны гоо сайхан
Модератор: Б. Билгүүн (Физик, технологийн хүрээлэнгийн мэргэжилтэн, Quantum Mongolia Podcast-н үүсгэн байгуулагч)
Панелистууд:
Др. Ц. Энхбат (МУИС - Цөмийн судалгааны төвийн захирал
Ц. Оюунбат (Холбооны инженер, Амьд гараг номын зохиолч
Г. Занданхүү (arav.mn цахим хуудасны үүсгэн байгуулагч

Мөн шинжлэх ухааны түгээлт, тархалтыг дэмжин Моханик хамтлагийн гитарчин, дуучин Цоожоо болон төгөлдөр хуурч Есөнханд нар өөрсдийн бүтээлээс сонордуулах юм шүү.

Жич: Арга хэмжээний дараа өөр газар цуглан кино үзэж, од дурандаж, мэтгэлцэж сууна шүү.

Такс: 10'000Т (таксын орлого 100% талбайн түрээс, логистикийн зардалд явна.