“CREATIVE DESIGN” УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

“CREATIVE DESIGN” УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

“CREATIVE DESIGN” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ" хөтөлбөрийн хүрээнд 
ХОЁР. ЗОРИЛГО: 
Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:
-    Аж үйлдвэрийн салбар
ДӨРӨВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-    Бүтээгдэхүүний дизайны шинэлэг байдал, 
-    Өвөрмөц, оновчтой шийдлийг шингээсэн байх
-    Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал
-    Байгальд ээлтэй байх
-    Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан байдал
-    Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн
ТАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
-    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
-    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
ЗУРГАА. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-    Бүтээгдэхүүний танилцуулга
-    Бүтээгдэхүүний дизайны  ач холбогдол
-    Онцлог, шинэлэг байдал
-    Фото зураг, тайлбар бүхий танилцуулга /нягтрал сайтай, тод харагдахуйц/
ДОЛОО. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
-    2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Засаг захиргааны V байр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 203 тоотод хүлээж авна. 
-    Мөн ub.industry4@gmail.com цахим хаягаар материал хүлээн авна.
-    Холбоо барих: 70111299 , 88092698, 90669993
НАЙМ. ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ
-    Нийслэлийн холбогдох газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэж  шалгаруулна.
-    “Creative industry” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын шилдэг 100 байгууллагын төлөөлөл оролцоно.
 ЕС. ШАГНАЛЫН САН
-    8 000 000