"Нийгмийн Энтрепренершип Хөтөлбөр" зохион байгуулагдана.

"Нийгмийн Энтрепренершип Хөтөлбөр" зохион байгуулагдана.

НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн хөтөлбөрийн Youth Co: Lab төсөл нь одоогоор 25 улсад хэрэгжээд байгаа дэлхийн хамгийн том залуучуудын нийгмийн энтрепренершип хөдөлгөөний нэг юм. Энэхүү төслийн зорилго нь залуучуудын манлайлал, нийгмийн инновац, энтрепренершип үйл ажиллагааг идэвхжүүлэх зарчмаар тогтвортой хөгжлийн хэрэгжилтийг дэмжиж ажиллах юм. 
2019 онд Монгол дахь НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн “Идэвхэжсэн 2030” залуучуудын төсөл нь Youth Co: Lab төсөлд гишүүн улсаар элссэн ба энэхүү гишүүнчлэлийн хүрээнд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран Тогтвортой хөгжлийн зорилгууд дээр төвлөрсөн "Нийгмийн Энтрепренершип Хөтөлбөр"-ийг зохион байгуулах гэж байна. Тус хөтөлбөрт 15-34 насны 30 залуус оролцох бөгөөд 2 хоногийн Бүүткамп болон 2 сарын Менторшип хөтөлбөр гэсэн 2 үе шаттайгаар хэрэгжих юм. Хөтөлбөрийн 1-р шат буюу 2 хоногийн Бүүткамп (гарааны сургалт) нь 2019 оны 9 сарын 28,29-ний өдрүүдэд “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдах гэж байна.