“БАГАХАНГАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГ БАЙГУУЛАГДЛАА.

“БАГАХАНГАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК” ОНӨТҮГ БАЙГУУЛАГДЛАА.

 

 НИТХТ-ийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ байгуулахыг дэмжлээ.

Тус үйлдвэрлэл, технологийн паркийн ТЭЗҮ-ээр Арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл, Ноосон эдлэлийн үйлдвэрлэл, Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Сэргээгдэх эрчим хүчний хавтангийн үйлдвэрлэл гэж тодорхойлсон ба байж болох дагалдах салбарууд нь Хүнсний үйлдвэрүүд /талх нарийн боовны, сүүний, цэвэр усны гэх мэт/, Логистик төв /улсын онцгой байдлын агуулах, аюултай бодисын агуулах, үйлдвэрүүдийн бараа материалын агуулах, бага оврын онгоцны засвар үйлчилгээ, сургалт гэх мэт/, Хог хаягдал боловсруулах, Сав баглаа боодлын үйлдвэрлэлүүд байрших боломжтой бөгөөд нийт 36,8 га газрыг төлөвлөсөн.

            Тус парк байгуулагдсанаар хөнгөн үйлдвэрийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, салбарын хөдөлмөрийн бүтээмжийг өндөр төвшинд хүргэх, эх орны малын гаралтай, боловсруулалт хийсэн түүхий эдийн ашиглалтыг сайжруулах, түүгээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлж, нэр төрлийг олшруулах, хүн амын өргөн хэрэглээний болон ахуйн бараа бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах, Багахангай дүүрэг дэх хүн амын хөдөлмөр эрхлэлтийг эрс дээшлүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулж эхний ээлжид шууд 500 ажлын байр шинээр бий болох зэрэг ач холбогдолтой юм.

           

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР