"Seedstarts Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа

"Seedstarts Ulaanbaatar-2019" олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа

Дэлхийн 85 улсад зохион байгуулагдаж улс бүрээс шилдгүүдийг нь шалгаруулдаг “Seedstars World” тэмцээн 2019.08.31-ний өдөр “Seedstars Ulaanbaatar” нэртэйгээр “Улаанбаатар инновацын төв”-д зохион байгуулагдлаа. Уг тэмцээний эхний шатанд нийт 49 гарааны компани бүртгүүлснээс эцсийн шатанд 10 гарааны компани шалгарч шүүгч, үзэгчдийн өмнө 3 минутад багтаан танилцуулга хийсэн.
Тэмцээний шилдгийн шилдэг оролцогчоор зочид буудлын онлайн захиалга, өрөөний удирдлагын систем зэрэг үйл ажиллагаа явуулдаг Айхотел ХХК (iHotel) Үндэсний ялагчаар тодорч Бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болсноос гадна “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффист 3 сар суух эрхийн бичгээр шагнаж урамшуулсан.