ШУА-ийнхан НЗДТГ-т хамтран ажиллах судалгаа шинжилгээний санал, төлөвлөгөөгөө танилцууллаа

ШУА-ийнхан НЗДТГ-т хамтран ажиллах судалгаа шинжилгээний санал, төлөвлөгөөгөө танилцууллаа

Нийслэлийн Инноваци технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад холбогдох албаныхан ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ШУА, нийслэлийн ЗДТГ 2010-2017 оны хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ, санамж бичгийн хүрээнд хийсэн ажлуудын товч танилцуулга, ШУА болон НЗДТГ хооронд хамтран ажиллахаар 2018 онд байгуулсан санамж бичгийг үргэлжлүүлэн 2019-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. Мөн ШУА, ЗТХЯ, НЗДТГ, ХБНГУ-ын Сансар судлалын төвтэй хамтран “Ухаалаг хотууд тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал хурал”-ыг хамтран зохион байгуулах тухай, Хүрээлэн буй орчинд ээлтэй цас хайлуулах бэлдмэл, Улаанбаатар хотын халиа, хөрсний усны судалгаа, Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааг хийж, бохирдлыг бууруулах, бохирдсон хөрсийг нөхөн сэргээх арга зүй, технологийн судалгаа зэрэг сэдвээр ШУА-иас хийсэн төслүүдийг хамтарч хэрэгжүүлэх асуудлуудаар хоёр тал санал солилцов.