ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН(IMF)-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН(IMF)-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар “Олон Улсын Валютын Сан”-ийн Төсвийн хөрөнгө эрхлэх газрын ахлах эдийн засагч Хуан Гуохуа, техникийн туслалцааны зөвлөх Лаура Дохэрти болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын өнөөгийн төлөв байдал болон Нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.