Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ Оскфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комиссын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын  дарга Б.Бат-Эрдэнэ  Оскфордын их сургуулийн Технологийн  хөгжлийн комиссын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ  Их Британийн Оскфордын их сургуулийн Технологийн хөгжлийн комисс болон Access Solutions ХХК-ийн бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дээрх байгууллагууд Монгол Улсын эдийн засагт орчин үеийн цахим мэдээллийн технологийн нөлөөллийн талаарх "Технологийн хөгжлийн зөвлөмж боловсруулах" төслийг хамтран хэрэгжүүлж байгаа юм. 


Тус уулзалтын үеэр Б.Бат-Эрдэнэ төлөөлөгчдөд Улаанбаатар инновацын төвийг танилцуулахын сацуу уг төслийн хэрэгжилтийг дэмжин төслийн судалгааны багийг Улаанбаатар инновацын төвд байрлуулж, хэрэгцээт мэдээллээр ханган хамтран ажиллах боломжтой гэдгээ дурдлаа.  
Оскфордын их сургуулийн технологийн хөгжлийн комиссын үйл ажиллагааны зорилго нь хөгжиж буй улс орнуудын эдийн засаг дахь орчин үеийн дэвшилтэт технологийн эерэг болон сөрөг талыг судлах, ялангуяа засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд мэдээллийн сан, үйлчилгээ, нийгмийн халамж зэрэг салбаруудад автоматжуулалт, цахим технологи нэвтрлүүлэхийн давуу болон сул талыг судлахад чиглэдэг.
Энэхүү төслийн үр дүнд Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын чуулганаар хэлэлцэх технологийн чиглэлийн хуулийн хэлэлцүүлэгт ашиглагдах бодлогын зөвлөмжүүд гарах юм. Үүнд:
•    Цахим хөгжлийн бэлэн байдал, одоогийн түвшингээ тогтоох
•    Цахим хөгжлийн хүчирхэг суурийг тавих зорилгоор үндэсний хэлэлцүүлгүүд зохион байгуулах
•    Цахим хөгжил, технологийн дэвшлийн хүртээмжтэй өсөлтийг дэмжих улс орны хөгжлийн төлөвлөгөөнд дэмжлэг үзүүлэх
Мэдээ оруулсан өдөр: 2018.04.17