НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

НИЙСЛЭЛИЙН ДҮҮРГҮҮДИЙН ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Баянхонгор аймгийн ЖДҮДТөвийн төлөөллүүд Улаанбаатар инновацийн төв, Чингэлтэй дүүргийн БИТөв, Сүхбаатар дүүргийн ЖДҮДТөв, “Сонгинохайрхан outlet” центр борлуулалтын цэгийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гарахад гаалийн татварыг бууруулах, хууль тогтоомжийг сайжруулах, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, бизнесээ өргөжүүлэхэд төрөөс олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах, хүртээмжийг нэмэгдүүлэх хүсэлт тавьсан бөгөөд ХХААХҮЯ-ны зүгээс дэмжин ажиллахаа илэрхийллээ.
      Нийслэлийн дүүргүүдийн ЖДҮДТөв нь иргэд, аж ахуйн нэгжид бизнесийн болон үйлдвэрлэлийн чиглэлээр сургалт явуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх зэргээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шинээр бизнес эрхэлж байгаа иргэдийг тодорхой хугацаанд бизнес инкубацийн үйлчилгээгээр дэмжих зах зээлд гарахад туслах, төвийн БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮД-ээр үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг байршуулан сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллаж байна.