МОНГОЛЫН ОНЛАЙН ХУДАЛДААНЫ САЛБАРТ НЭГЭН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ НЭМЭГДЛЭЭ

МОНГОЛЫН ОНЛАЙН ХУДАЛДААНЫ САЛБАРТ НЭГЭН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ НЭМЭГДЛЭЭ

/>Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх “Улаанбаатар инновацийн төв-ийн инкубаторт бойжиж буй “Амар екоммерс” ХХК-ийн шинэ үйлчилгээ болох шинэлэг өнгө төрх, хурдан шуурхай үйлчилгээ, зах зээлийн хамгийн хямд үнэ, баталгаат найдвартай бүтээгдэхүүн гэсэн үндсэн зарчмыг баримталсан, дотоод, гадаадын 1200 гаруй бренд бүтээгдэхүүнийг байршуулаад буй онлайн худалдааны цахим хуудас Авлаа.мн өнөөдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр  үүд хаалгаа нээлээ.
Монгол Улсад онлайн худалдаа гэх ойлголт бий болоод нэлээдгүй хугацааг үдэж, одоогоор 20 орчим томоохон онлайн худалдааны цахим хуудас идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Авлаа.мн  эдгээр цахим хуудаснуудаас ялгарах гол онцлог нь хэрэглэгчдэд хүрэх сүүлийн 100 метрийн асуудлыг шийдвэрлэх шийдэл боловсруулсанд оршино.
Анхны худалдан авагчид дундаас нэг азтанд 300.000 төгрөгийн худалдан авалт хийх эрхийг бэлэглэхээс гадна, 100 ширхэг 10% хямдралын купон зарласан тул амжиж худалдан авалт хийн хөнгөлөлт эдлээрэй.  Та www.avlaa.mn хаягаар зочлон худалдан авалт хийхдээ хямдралын купон гэсэн хэсэгт “avlaagaas” гэсэн үгийг бичсэнээр хямдралд хамрагдах боломжтой болох юм.