ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ТАЛААР ЗӨВЛӨЛДӨХ  УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Их сургуультай 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн паркийн төслийн бизнес загварыг боловсруулах, хууль эрх зүй, бизнесийн орчин, эрсдэлүүдийг зөв тодорхойлох чиглэлээр хамтран ажиллах зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. 
Тус зөвлөлдөх уулзалтад НҮИГ-ын орлогч дарга болон холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн паркийн төлөөлөл, МУИС-ийн зүгээс Хяналт, мониторингийн албаны дарга, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн, багш нар оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтаас хамтран ажиллах чиглэл зорилгоо тодорхойлж, МУИС-ийн зүгээс мэргэжлийн судлаачдаа хамруулсан Ажлын хэсэг гарган ажиллахаар болов.