НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ш.ҮНЭНБАТ "УЛААНБААТАР ИННОВАЦИЙН ТӨВ"-ТЭЙ ТАНИЛЦЛАА

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ш.ҮНЭНБАТ "УЛААНБААТАР ИННОВАЦИЙН ТӨВ"-ТЭЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ш.Үнэнбат 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн  залуус , хамтын оффисийн гишүүдтэй уулзаж үйл ажиллагаатай нь танилцлаа. 


Тус төвд бойжиж буй "Трасс Чэйн" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг худалдаалах, токенжуулах платформын төслийг хэрэгжүүлэх үйл явцтай танилцаж, санал бодлоо солилцлоо. Тэрбээр Монголын Барилгын Үндэсний ассоциацын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Трасс платформын бизнес загварыг сайшааж, цаашид дэмжиж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  
Түүнчлэн Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлын нэг болох замын түгжрэлийг шийдвэрлэх зорилгоор “Прайм технологт солюшн” ХХК-ийн санаачилсан “Beeco-Замын унаа” төслийг үнэлж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах хэрэгтэйг онцоллоо. 


Мөн "Зөвхөн түүнд"-ээс гаргаж буй бүтээгдэхүүнтэй танилцаж өөрийн тойргийн ерөнхий боловсролын сургуулиудад сурталчлан ажиллахаа мэдэгдэв.