Идэвхэжсэн2030 төслийн үнэлгээний хороо хуралдлаа

Идэвхэжсэн2030 төслийн үнэлгээний хороо хуралдлаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран залуучуудын энтерпрайзинг хандлага буюу инноваци, шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг дэмжих мөн залуучуудын оролцоотой инновацийн эко системийг хөгжүүлэх зорилго бүхий “Идэвхэжсэн2030” төслийг хэрэгжүүлж байна. 

   Тус төслийн үнэлгээний хорооны гишүүд болох НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч хатагтай Даниэла Гаспарикова, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан, “Анрид” ХХК, “Хөгжлийн шийдэл” ТББ, “Хүүхдийн хөгжлийн сан” ТББ, “Educated initiative” ТББ, “Мэрси Кор” ОУБ-ын төлөөлөл хуралдаж уг төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Монгол Энтерпрайзингийн Эрэл” арга хэмжээний үр дүнгийн ололт амжилтын тухай ярилцаж 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцож цаашид хамтарч ажиллахаар боллоо. 

2019.01.31