НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар инновацийн төвтэй танилцлаа

НИТХ-ын дарга С.Амарсайхан Улаанбаатар инновацийн төвтэй танилцлаа

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дэргэдэх Улаанбаатар инновацийн төвтэй танилцаж тус төвд бойжиж буй гарааны компанийн удирдлагууд, бизнес эрхлэгч залуустай уулзаж санал солилцлоо.
НИТХ-ын дарга С.Амарсайхан тэдэнтэй уулзаж хэлсэн үгэндээ  "Өнөөдөр Инновацийн газрын үйл ажиллагаатай  бид танилцаад зогсохгүй цаашид  Нийслэлийн  өмнө тулгамдаад буй агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд дэлхийн хөгжлийн бодлоготой уялдуулах, шинэ шийдлийг илэрхийлсэн  дэвшилтэд технологи, шилдэг туршлагыг судлан нэвтрүүлэх,  шинжлэх ухааны мэдлэгт үндэслэсэн бодитой, үр дүнтэй  судалгааны ажил, төсөл хөтөлбөрийг  дэмжих,  инновацийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй  шинэ залуу боловсон хүчний оролцоо чухал үүрэгтэй" гэдгийг онцлоод, улмаар дүүрэг бүрт Инновацийн төвийн салбарыг байгуулж дэмжиж  ажиллана гэдгээ илэрхийллээ.