“Төслийн санхүүжилт болон Концессын зүйлийн зардал ашгийн тооцоо хийх аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

“Төслийн санхүүжилт болон Концессын зүйлийн зардал ашгийн тооцоо хийх аргачлал” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Нийслэлийн нийгмийн дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийн амжилттай хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн үйл явц, онцлог шинж, төслийн хөрөнгийн (концессын гэрээний үед концессын зүйлсийн) орлого, зардал, ашгийн тооцоог хэрхэн боловсруулах, шийдвэр гаргалт анд хэрхэн ашиглах, цаашлаад төслийн эрсдэлийг оролцогч талууд хэрхэн хуваалцдаг гадаад, дотоодын бодит туршлагын талаарх мэдлэг, чадварыг олгох зорилгоор “Төслийн санхүүжилт болон концессын зүйлсийн зардал, ашгийн тооцоо хийх аргачлал” сэдэвт сургалтыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуультай хамтран зохион байгууллаа. 
Тус сургалтыг Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш, Итгэмжлэгдсэн Санхүүгийн Шинжээч (CFA – Chartered Financial Analysts) цолтой С. Дашдорж болон СЭЗИС-ийн харьяа Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургуулийн багш Б.Ганзориг нар лекц, семинар, хэлэлцүүлэг хэлбэрээр удирдан зохион байгуулж, Нийслэлийн нутгийн захиргааны 17 байгууллагын төслийн судалгаа, санхүү, хөрөнгө оруулалт, дэд бүтэц хариуцсан албан хаагчдад амжилттай хүргэлээ.
Сургалтын хүрээнд сургалтад хамрагдсан албан хаагчид төслийн санхүүжилт, төслийн удирдлага, хөгжүүлэлт болон
-Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийг шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах үед гарах анхны хөрөнгө оруулалтын зардлын тооцоо хийх;
-Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө нь шинээр бий болсны, эсвэл шинэчлэн сайжруулсны дараах буюу концессын гэрээ дуусгавар болтол ирээдүйд гарах үйл ажиллагааны болон ашиглалтын зардлын тооцоо хийх;
-Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгө нь шинээр бий болсны, эсвэл шинэчлэн сайжруулсны дараах буюу концессын гэрээ дуусгавар болтол ирээдүйд орох үндсэн болон үндсэн бус үйл ажиллагааны орлогын тооцоо хийх;
-Зардал, ашгийн бодит үнэ цэнийн өөрчлөлтийг цаг хугацаанд хамааруулан бодож  гаргах санхүүгийн тооцооны арга;
-Хөрөнгө оруулалтын ирээдүйд гарах бүхий л мөнгөн зарлага, орлогын урсгалыг цаг хугацааны өөрчлөлтийг хамааруулан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэх арга;
-Хөрөнгө оруулалтын төсөв тооцоо хийх;
- Хөрөнгө оруулалтын ирээдүйд гарах бүхий л мөнгөн зарлага, орлогын урсгалыг цаг хугацааны өөрчлөлтийг хамааруулан өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн тооцоо хийх;
-Тухайн төслийг хэрэгжүүлэх эсэх саналыг урьдчилсан байдлаар гаргах аргад тус тус суралцлаа.