НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН ДАРГА “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ЭЭР ШАЛГАРЛАА

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦИЙН ГАЗРЫН ДАРГА  “ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ЭЭР ШАЛГАРЛАА

Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтын биелэлт, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газруудын үйл ажиллагааны үр дүнг дүгнэх ёслолын арга хэмжээ өчигдөр болж өндөрлөв.
Монгол Улсад анх удаа гарааны бизнесүүдийг бойжуулах, шинэ санаа, инновацийг дэмжих, үйл ажиллагаа эхлүүлсэн гарааны бизнесүүдийн цаашдын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилт бүхий “Улаанбаатар Инновацийн төв”-ийг санаачлан ажиллуулж нийслэлийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан амжилтаараа 2018 оны “ШИЛДЭГ МЕНЕЖЕР” Хангарьдийн эзнээр тодорлоо.