“UNPLUG 2018” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“UNPLUG 2018” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Үйлдвэрлэл ИнновацийнГазар 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шинийг санаачлагч, тоглоомын дүрмийг өөрчлөгч, шинэ үеийн манлайлагч, залуу мэргэжилтнүүд цугларан хэлэлцүүлэг өрнүүлж залуу үеийг урам зоригоор тэтгэх зорилго бүхий Unplug 2018 арга хэмжээг “Анреад” ХХК-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нэг талаас амжилттай яваа бизнесийн үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриалал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 1000 гаруй хүн цугларлаа.