ДАГУУЛ ХОТУУДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ТУРШЛАГА СУДЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ДАГУУЛ ХОТУУДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙГ ТУРШЛАГА СУДЛУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 1.2.7 дахь заалтад тусгагдсаны дагуу “Дагуул хотуудад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” ажлын хүрээнд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн үйлдвэрлэл эрхлэгчдийг үндэсний үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгж болох “Говьхангаймебел” ХХК, “Эвсэг кашмер” ХХК, “Санкотек Монголиа” ХХК, “Монлабел” ХХК–ны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах, туршлага судлуулах ажлыг Налайх, Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн ЗДТГ-уудтай хамтран 11 дүгээр сарын 28-ний өдрийн 08:30-19:30 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа. 


Энэхүү үйл ажиллагаанд Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төмөр, тоосго, оёдол, нэхмэл, гар урлалын чиглэлийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон ОНӨҮГ-ын төлөөллүүд оролцож, хөтөлбөрийн дагуу Улаанбаатар Инновацийн төвийн үйл ажиллагаа болон Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах модон эдлэл, ноос, ноолуур, сав, баглаа боодол, шинэлэг тоног төхөөрөмж нэвтрүүлэн робот машины эд анги үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүдийн байр, үйлдвэрлэлийн процесстой тус тус танилцуулж, үйлдвэрлэл эрхлэгчид сонирхсон асуултанд хариулт авч туршлага судаллаа.

Тус үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт байрлах дараах 4-н үйлдвэрээр явж танилцсан. Үүнд:
1.    Чингэлтэй дүүргийн 19–р хорооны нутаг дэвсгэрт байрших “Говьхангаймебел” ХХК-ний буйдангийн үйлдвэрийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Буйдан үйлдвэрлэл
Байгуулагдсан огноо: 2000 он
Ажилчдын тоо: 200 гаруй ажилчинтай
Түүхий эд материал: Хятад болон Монголоос нийлүүлдэг.


2.    Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрших “Эвсэг кашмер” ХХК-ны үйлдвэрийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл 
Байгуулагдсан огноо: 2000 он
Ажилчдын тоо: 800 гаруй ажилчинтай
Түүхий эд материал: Монголоос нийлүүлдэг.

3.    Сонгинохайрхан дүүргийн 32–р хорооны нутаг дэвсгэрт байрших “Санкотек Монголиа” ХХК-ны үйлдвэрийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Робот машины тоног төхөөрөмж үйлдвэрлэл
Байгуулагдсан огноо: 2005 он
Ажилчдын тоо: 60 ажилчинтай
Түүхий эд материал: Япон улсаас 100% нийлүүлж, бүтээгдэхүүнээ экспортолдог.

4.    Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт байрших “Мон Лабел” ХХК-ний үйлдвэрийн байр
Үйл ажиллагааны чиглэл: Хаяг, шошго үйлдвэрлэл
Байгуулагдсан огноо: 2004 он
Ажилчдын тоо: 16 ажилчинтай
Түүхий эд материал: Хятадаас нийлүүлдэг.