“UNPLUG 2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“UNPLUG 2018” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн Газар 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шинийг санаачлагчид, тоглоомын дүрмийг өөрчлөгчид, шинэ үеийн манлайлагчид, залуу мэргэжилтнүүд цугларч утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлж урам зоригоор тэтгэх зорилго бүхий Unplug 2018 арга хэмжээг зохион байгуулна. Нэг талаас амжилттай яваа үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, бүтээгч хүмүүс зочноор оролцож, нөгөө талаас тэднээс суралцах, үлгэр дууриал авах хүсэлтэй эрч хүчтэй залуусаас бүрдсэн 1000+ хүн цуглах юм.

Unplug 2018 арга хэмжээ уламжлал ёсоор дараах дөрвөн хэсгээс бүрдэнэ:

UNPLUG CONVERSATIONS - Асар тулгамдсан сэдэв, санаанд оромгүй зочидтойгоор

UNPLUG MARKETPLACE - 20+ онцгой компани/бүтээгдэхүүнтэй, шинэлэг хэлбэртэйгээр

UNPLUG UPDATES - Сэтгэл хөдлөм санаа/төслүүд, илүү том төлөвлөгөөтэйгөөр

UNPLUG AWARDS- Шилдэг санаачилга хэмээх шинэ номинацитайгаар

Энэ жилийн Unplug-ийн онцлог нь орчиндоо ээлтэй эвент хэлбэрээр зохион байгуулагдах юм. Энгийн эвентүүд асар их хуванцар, цаасан хог хаягдал гаргадаг бол бид эдгээрээс зайлсхийж, аль болох дижитал сонголтуудыг ашиглан Unplug 2018-ийг эвент зохион байгуулалтаар шинэ шатанд гаргах болно. Түүнчлэн Unplug Week-ийг зарлан гол арга хэмжээ болох 7 хоногт бид төрөл бүрийн сонирхолтой эвентүүдийг зохион байгуулна гэдгийг дуулгахад таатай байна.

Хүсэн хүлээсэн өдөр айсуй!

ХӨТӨЛБӨР

09:00 Бүртгэл

10:00 Нээлт

10:30 Хэлэлцүүлэг №1: Бизнес

11:30 Цайны завсарлага & Unplug Marketplace

12:00 Хэлэлцүүлэг №2: Технологи

13:00 Өдрийн хоол & Unplug Marketplace

14:00 Unplug Updates

14:30 Хэлэлцүүлэг №3: Хувь хүний хөгжил

15:30 Цайны завсарлага & Unplug Marketplace

16:00 "Би хэрхэн ажилладаг вэ?" ярилцлага

17:00 Unplug Awards

18:00 Хаалт

20:00 PechaKucha Night Ulaanbaatar Vol. 2 #UnplugEdition

ТАСАЛБАРЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ: 9117 7722, 9912 6977

ЭВЕНТИЙН СУРВАЛЖЛАХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ: 8808 6391, 8810 4222