ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДТАЙ ХАМТРАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДТАЙ ХАМТРАН  ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн паркуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын туршлага, санал солилцох ажлын хүрээнд 2018 оны 11 сарын 22-ны өдөр Багануурын үйлдвэрлэл, технологийн паркт зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн Үйлдвэрлэл, технологийн парк, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, Багануурын үйлдвэрлэл, технологийн паркуудын холбогдох албан хаагчдыг хамрууллаа. Хэлэлцүүлгээр парк тус бүр өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар хэлэлцэж, паркуудын үйл ажиллагаатай танилцан, Үйлдвэрлэл, инновацийн газраас концесс болон төслийн менежмент чиглэлээр ерөнхий мэдээлэл өгч ажиллаа. Мөн үйлдвэрлэл, технологийн паркт нэгжээр элссэн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан.
Цаашид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, паркуудын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байхаар болов.