“МОНГОЛ ЭНТЕРПРАЙЗИНГИЙН ЭРЭЛ” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 “МОНГОЛ ЭНТЕРПРАЙЗИНГИЙН ЭРЭЛ” АРГА ХЭМЖЭЭГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улаанбаатар инновацийн төвд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын хамтран хэрэгжүүлж буй Идэвхэжсэн2030 төслийн хүрээнд залуусыг шинэ санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор санаачлагдсан  “Монгол Энтерпрайзингийн эрэл” сургалт, арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч хатагтай Биата Транкман, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

Нийт 350 залуучуудаас сонгогдсон 48 оролцогч 2 өдрийн турш 4 өртөө дамжин олон сонирхолтой даалгавруудыг багийн ажиллагаатайгаар давж гүйцэтгэн өөрсдийн “Тууштай байдал, эрмэлзэл”, “Бүтээлч хандлага”, “Бие даах чадвар”, “Эрсдэл хүлээх чадвар”, “Амжилтад хүрэх хэрэгцээ” гэсэн мэдлэг чадваруудаа хөгжүүлсэн үр дүндтэй үйл ажиллагаа боллоо. Энтерпрайзинг буюу санаагаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлэх арга хэмжээ НҮБ-ийн зүгээс дэлхийд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.