“АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” ТОГТМОЛ ХИЙДЭГ БОЛЛОО

“АЖЛЫН БАЙРНЫ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН” ТОГТМОЛ ХИЙДЭГ БОЛЛОО

Эрүүл ажлын байр удирдамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд байгууллагын  албан хаагчдад эрүүл мэндийн дадал хэвшил олгох, эрүүл мэндийг дэмжих, хөдөлмөрийн явцад бий болсон ядралыг сэргээх, ажлын чадварыг нэмэгдүүлэн улмаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор  ажлын байрны дасгалыг өдөр бүр тогтмол цагт хийж  хэвшсэн.

Энэхүү ажил нь нийт албан хаагчдын амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаараа идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, эрүүл амьдралыг зуршил болгох, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үр дүнтэй ажил болсон байна.