НИЙСЛЭЛИЙН ИННОВАЦИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НИЙСЛЭЛИЙН ИННОВАЦИЙН ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг 2018.10.24-нд Улаанбаатар инновацийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.


Шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэл, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн  инновацийн тогтвортой экосистемийг бүрдүүлж, гарааны бизнесийн өсөлтийг хангах, нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлуудыг орчин үеийн дэвшилтэт  технологи, шинэ мэдлэг ашиглан шийдвэрлэх, өндөр технологи, мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх замаар Нийслэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инновацид суурилсан хөгжлийн загвар хот болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн зорилго оршино.


Дэд хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэгт төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хувийн хэвшлийн нийт 100 гаруй албан хаагч,  иргэд оролцож өөрсдийн санал бодол, дэд хөтөлбөрийн төсөлд тусгах саналаа хэлэлцэж идэвхитэй оролцлоо.