Улаанбаатар инновацын төвийн танилцуулга

Улаанбаатар инновацын төвийн танилцуулга

Өндөр технологи, инновацын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн инновацын тогтолцоог бий болгож олон улсад өрсөлдөх чадвар бүхий компаниудыг бий болгох, өндөр технологийн гарааны компаниудыг бойжуулах, үр дүнтэй хамтын ажиллагааг хангах, өндөр ур чадвартай, мэргэшсэн хүний нөөцийг хөгжүүлж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг инновацийн шийдлээр шийдвэрлэх, инновацын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

ТӨВИЙН ЗОРИЛТУУД

-    Өндөр технологид суурилсан инновацын компаниудыг бий болгох, 
-    Нийслэлд өндөр технологи, инновацын компаниудыг дэмжин хөгжүүлж, гадаад дотоодын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргахад нь дэмжлэг үзүүлэх;
-    Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулж, инновацийн хөгжлийн тогтолцоог бий болгох,
-    Өндөр технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломж бүхий таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх,
-    Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг инновацлагаар шийдвэрлэх судалгаа шинжилгээний ажлыг хийх,
-    Шинэ санаа, инновацын төсөл хөтөлбөрийг санаачлан гаргаж буй гарааны компаниуд дундын хамтран ажиллах, орчныг бүрдүүлэх. 
-    Компаниуд нэг орчинд тоног төхөөрөмж, бусад хэрэгслүүдээ хуваалцан, өөр өөрсдийн зорилгот ажил үүргээ гүйцэтгэх замаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
-    Олон чиглэлээр мэргэшсэн залуучууд нэгэн дор цуглаж, хамтран ажиллаж, санаагаа уралдуулж хэлэлцүүлэн, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
-    Инновацыг хөгжүүлэх шаардлагатай тооцоо судалгаа хийх, бодлого хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
-    Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангаж, нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн инновацын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх; 
-    Инновацын экосистемийг хөгжүүлэх, өрсөлдөх чадвартай импортыг орлож, экспортыг дэмжсэн шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож дотоод, гадаадын зах зээлд нэвтрүүлэх;
-    Нийслэлд инновацын тогтолцоог хөгжүүлэх, инновацын соёлыг төлөвшүүлэх, эко системийг бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх; 
-    Энтерпренер, гарааны бизнесийг бойжуулахад чиглэсэн дэд бүтэц, зөвлөх үйлчилгээг үзүүлэх;
-    Инновацын үзэсгэлэн, хурал семинар, сургалт, нээлттэй уулзалтууд, бичил үйлдвэрлэл, судалгаа хөгжүүлэлт туршилтын ажил, зөвлөх үйлчилгээг өргөжүүлэхэд чиглэсэн бусад арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах;