ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төслийн нөхцөл байдлын судалгаа
Тендер шалгаруулалтын дугаар: НҮИГ /201804008
1.    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар  нь бүс нутгийн инновацийн тогтолцооны хөгжлийн чиг хандлага, Нийслэл хотын инновацийн хөгжлийн өнөөгийн байдал болон дунд хугацаанд тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх хүндрэл, бэрхшээлийг судалж, дүн шинжилгээ хийн, Нийслэл хотыг инновацийн чиг хандлагаар хөгжүүлэх арга замыг тодорхойлох ба тухайн асуудлаар хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл, шаардлагыг хангасан зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна. 
2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэл хотын тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, инновацийн тогтвортой экосистемийг хөгжүүлж инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, инновацид суурилсан хөгжлийн загвар хот болгон хөгжүүлэх зорилго бүхий  Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах зорилгоор хэрэгжинэ.
3.    Зөвлөх үйлчилгээний байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
•    Нийслэлийн инновацийн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгааг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн хийж гүйцэтгэх. 
•    Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн инновацийн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн хийж боловсруулах.
4.    Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг холбогдон авч 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ. 
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар  
14191 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны V байр, 
213 тоот  М.Санаажуу Утас 80112448 
Email:sanaajuu.id@gmail.com

 

Мэдээ оруулсан 

2018 оны 05 дүгээр сарын 15-ний өдөр