ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төслийн нөхцөл байдлын судалгаа
Тендер шалгаруулалтын дугаар: НҮИГ /201804008

1.    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар  нь бүс нутгийн инновацийн тогтолцооны хөгжлийн чиг хандлага, нийслэл хотын инновацийн хөгжлийн өнөөгийн байдал болон дунд хугацаанд тулгамдаж байгаа зайлшгүй шийдвэрлэх хүндрэл, бэрхшээлийг судалж, дүн шинжилгээ хийж, нийслэл хотыг инновацийн чиг хандлагаар хөгжүүлэх арга замыг тодорхойлох ба тухайн асуудлаар хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах үндэслэл, шаардлагыг хангасан зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна. 

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэл хотын тогтвортой хөгжлийг ханган, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх, инновацийн тогтвортой экосистемийг хөгжүүлж инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, инновацид суурилсан хөгжлийн загвар хот болгон хөгжүүлэх зорилго бүхий  нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах зорилгоор хэрэгжинэ.

3.    Зөвлөх үйлчилгээний байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

•    Нийслэлийн инновацийн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгааг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журамд нийцүүлэн хийж гүйцэтгэх. 

•    Нийслэлийн инновацийн дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн инновацийн орчны өнөөгийн нөхцөл байдлын судалгаанд үндэслэн хийж боловсруулах.

4.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

•    Сүүлийн 3 жил ижил төрлийн судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэж байсан туршлагыг нотлох материалууд ;
•    Багийн гишүүдийн дэлгэрэнгүй анкет; 
•    Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
•    Сүүлийн 3 жил хийсэн ажлын товч мэдээллийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

5.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг Инновацийн хэлтсийн мэргэжилтэн Э.Оюунгоотой 70111291 утсаар холбогдож авч болох бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт дор дурдсан хаягаар мэдээллийг ирүүлнэ үү. Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн өдрийн 10:30 цагт нээнэ. 

Жич: Зөвхөн шалгаруулалтанд тэнцсэн орлогчтой холбоо барихыг анхаарна уу.

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар  
14191 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
 Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны V байр, 
 202 тоот  Э.Оюунгоо Утас 70111291, 99020210 
Email: innovationub@gmail.com

Мэдээлэл оруулсан
2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр