“Улаанбаатар инноваци хөгжлийн төв”-ийн тавилгын тендер

Тендер шалгаруулалтын нэр : Инновацийн төвийн тавилга 
ТШДугаар: НҮИГ/201801001
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар инноваци хөгжлийн төвийн хэрэгцээт тавилга, эд хогшил нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 (тавин мянган) төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна. 
Тендерийн хамт тендерийн баталгаа ирүүлнэ. (www.tender.gov.mn-с баталгааны дүнг харна уу.) 
Уг тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерээ цахим хэлбэрээр ирүүлнэ. 
Тендерийг 2018 оны 03 сарын 30-ний өдрийн 15:30 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийн хамт тендерийг 2018 оны 03 сарын 30-ний өдрийн 16:00 цагт нээнэ. 
Дотоодын давуу эрх тооцохгүй 
Сонирхсон этгээд мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар 2 давхар 202 тоот 

email: oigonbayar11@gmail.com утас: 88092698


Мэдээлэл оруулсан 
2018 оны 02 дүгээр сарын 28-ны өдөр