Нийслэлийн Засаг даргатай “Үр дүнгийн гэрээ” байгууллаа

Нийслэлийн Засаг даргатай “Үр дүнгийн гэрээ” байгууллаа

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ 2018 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой үр дүнгийн гэрээ байгуулж гарын үсэг зурлаа.

http://it.ulaanbaatar.mn/new/wp-content/uploads/2018/02/27787042_1756665467741317_560521517_o.jpgНийслэлийн төсвийн шууд захирагч нартай “Үр дүнгийн гэрээ” байгуулах үйл ажиллагааг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “НИТХ-аар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээ батлуулсан билээ. Үйл ажиллагааны хөтөлбөр, 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс гэрээнд тусгагдсан арга хэмжээг дүүрэг, харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэл үр дүнг хагас бүтэн жилээр тооцон ажиллах болно.
http://it.ulaanbaatar.mn/new/wp-content/uploads/2018/02/27746363_1756665461074651_1021400903_o.jpg
2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд оршин суугчдын саналыг тусган хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд тэдний оролцоог нэмэгдүүлэх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй шуурхай хүргэхэд анхаарч ажиллах, гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүрт нь Тамгын газарт танилцуулж байх юм. Ингээд та бүхнийг 2018 онд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хариуцсан ажлаа тухайн салбартаа цаг хугацаанд нь хариуцлагатай, чанарын өндөр түвшинд үр дүнтэй зохион байгуулан ажиллахыг хүсье” хэмээн онцоллоо.

Мэдээ оруулсан өдөр: 2018.02.05