ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Манай газар нь “Азийн хөгжлийн банк”-тай хамтран “Төслийн удирдлага”-ын сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 11-12, 18-19-ний өдрүүдэд “Туушин” зочид буудалд амжилттай зохион байгууллаа.
Сургалт нь  олон улсын PMBOK /project management body of knowledge/ стандартаар явагдсан бөгөөд Америкийн нэгдсэн улсын PMI – /Project Management Institute/-ээс 1996 оны 03 дугаар сард төслийн удирдлагын талаар анх санаачлан гаргасан олон улс даяар хэрэглэгддэг стандарт юм.
Энэхүү 35 цагийн сургалтад хамрагдсанаар төслийн удирдлагын үндсэн ойлголт, суурийг тодорхой болгож төслийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг хянах талаар цогц ойлголт аваад зогсохгүй сургалтад суусан гэрчилгээ нь олон улсад хүчин төгөлдөр юм.
 
     Энэ удаагийн сургалтад нийслэлийн нутгийн захиргааны болон хамтран ажилладаг байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.