“Улаанбаатар инноваци хөгжлийн төв”-ийн “Дундын оффисын тоног төхөөрөмж”–ийг нийлүүлэх үнийн санал авах урилга

Үйлдвэрлэл, инновацийн  газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Улаанбаатар инноваци хөгжлийн төв”-ийн “Дундын оффисын тоног төхөөрөмж”–ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 12 дугаар сарын 05-ны 16:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр 2 давхар 209 тоот  Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хаягаар ирүүлнэ.  Ж.Тамжид Утас 70111298, 99054743

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16:30 цагт  нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

    Тендерийн баримт бичгийг 2 хувь үйлдэж ирүүлнэ.    

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр 2 давхар 209 тоот Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар  мэргэжилтэн Ж.Тамжид Утас 70111298, 99054743

Мэдээлэл оруулсан 
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр