"ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИННОВАЦИ" СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ШИНЭ САНАА-ШИЛДЭГ ИННОВАЦИ" СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСӨЛ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Улаанбаатар хотод тулгамдаж буй хот байгуулалт, эрчим хүч, агаарын бохирдол, хүрээлэн буй орчны асуудлуудыг сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдвэрлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх шинэ санаа санаачилгыг дэмжих зорилго бүхий “Шинэ санаа-шилдэг инноваци” сэргээгдэх эрчим хүчний төсөл болон бүтээгдэхүүний уралдаан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд үндсэн 2 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдийг тодрууллаа. Тус уралдааны шилдэг төсөл, бүтээгдэхүүний эздэд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
“Сэргээгдэх эрчим хүчний төсөл” төрлөөр:
I байрт “Повер фактор” ХХК-ийн “20 мвт нарны хавтангийн үйлдвэр” төсөл;
II байрт Иргэн Д.Гягарын “50 айлын гэр, жижиг сууцыг хэвтээ коллектортой дулааны  насосоор халаах системийн технологийн шийдэл” төсөл;
III байрт “Монгол электрон төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын ”Гэр хороолол” нар, салхины эрчим хүчний систем суурилуулах” төсөл;
“Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн” төрлөөр:
I байрт “Дүйнхэр тэргүүн” ХХК-ийн “Нарны эрчим хүч хураагуур төхөөрөмж буюу Odel powerwall” бүтээгдэхүүн;
II байрт “Винд солар энержи” ХХК-ийн  “Салхин сэнс” бүтээгдэхүүн;
III байрт “Сопоко” ХХК-ийн “2 талаараа цэнэглэдэг нарны цахилгаан үүсгүүр” бүтээгдэхүүнүүд тус бүр шалгарлаа.

Уралдааны сонгон шалгаруулалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, шинжлэх ухааны байгууллага болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг 5 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч, хамгийн их санал үнэлгээ авсан төсөл, бүтээгдэхүүнүүдийг эрэмбэлэн сонгон шалгарууллаа. 

Уралдаанд шалгарсан иргэд болон аж ахуйн нэгжийн, үйл ажиллагаа болон төслийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлуудын талаар санал бодлыг нь сонсож, нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг сэргээгдэх эрчим хүч ашиглан хэрхэн шийдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр орон нутгаас хэрэгжүүлж болох арга хэмжээний талаарх санал бодлоо солилцож цаашид хамтран ажиллахаар боллоо.

Уралдаанд төсөл болон бүтээгдэхүүний танилцуулгыг ирүүлж хамтран ажилласан нийт оролцогчдодоо баярлалаа.