“UB инноваци хөгжлийн төв”-ийн “Хаалганы ажил”–ийг гүйцэтгэх үнийн санал авах урилга

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн  газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “UB инноваци хөгжлийн төв”-ийн “Зүүн хаалганы ажил”–ийг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 10 дугаар сарын 18-ны 16:00 цагаас өмнө  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Амарын гудамж, Соёлын төв өргөө

Г корпус 523 тоот  Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хаягаар ирүүлнэ.

 О.Ойгонбаяр Утас 70111291 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16:30 цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцох эсэх. Үгүй

Тендерийн баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 50000 [ тавин мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 100200051114 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

                        Тендерийн баримт бичгийг 2 хувь үйлдэж ирүүлнэ.       

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Амарын гудамж, Соёлын төв өргөө

Г корпус 523 тоот  Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар

 О.Ойгонбаяр Утас 70111291 

 

Мэдээлэл оруулсан 
        2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр