“ЭКСПО МОНГОЛИА 2017” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

“ЭКСПО МОНГОЛИА 2017” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО

Ёот Фау Консалт ХХК,  Герман улсын эдийн засаг, эрчим хүчний яам (BMWi) Германы худалдаа, үзэсгэлэн, аж үйлдвэрийн холбоотой (AUMA) хамтран зохион байгуулж байгаа “Экспо Монголиа 2017” олон улсын уул уурхайн болон бусад олон салбарын үзэсгэлэн худалдаа  2017 оны 10 дугаар сарын 10-12 хооронд Улаанбаатар хотын Мишээл экспо  худалдааны төвд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдсан Инноваци ба хөрөнгө оруулалт сэдэв бүхий тогтвортой хөгжлийн бага хуралд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Инновацийн хэлтсийн дарга Ч.Сүхбат уригдаж Нийслэлээс Инновацийн талаар авч хэрэгжүүлж буй бодлого, Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэтийн төлөв, Инноваци хөгжлийн төв, Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй төслүүд, Үйлдвэр технологийн паркуудын талаарх мэдээллийг хүргэж илтгэл тавьж оролцлоо.