БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХАМРУУЛАН “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ“ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХАМРУУЛАН “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ“ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь Монголын хөрөнгийн биржтэй хамтран  үнэт цаасны зах зээлээс хөрөнгө хэрхэн босгох тухай “САНХҮҮЖИЛТИЙН ШИНЭ ГАРЦ“ сэдэвт сургалт семинарыг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр МХБ-ийн байранд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл, мэргэжлийн холбоод, Үйлдвэрлэл технологийн паркууд  болон хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох сонирхолтой аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцлоо. Уг сургалтад оролцогчдод хөрөнгийн зах зээлийн ойлголт, ач холбогдол, үнэт цаас гаргах хэлбэр, иргэдийн оролцоо болон урт хугацаатай санхүүжилтийг олон нийтээс хэрхэн татах, цаашид хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн асуудлаа  шийдвэрлэх ойлголтыг хүргэлээ.