Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх

Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд нэр дэвшүүлэх

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн оны шилдэг бүтээн байгуулалтыг дараах 4 төрөлд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна. Үүнд: 
1 Барилга байгууламж 
2 Дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр
3 Франчайзинг
4 Брэндинг   

Сүүлийн 3 жилд нэвтрүүлсэн 2017 оны 10 сарын 05-ны өдрийн дотор ашиглалтанд орсон, нийслэлчүүддээ орчин үеийн техник, технологид суурилсан, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай, чанар сайтай, оновчтой шийдэлтэй барилга байгууламж, дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллага, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр явуулна. 

Дээрх нөхцөлийг хангасан барилга байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэр, франчайзинг, брэндинг төрөлд нэр дэвшүүлэх саналыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү. 
Бүрдүүлэх материал:
-    “Нийслэлийн Бүтээн байгуулалтын дээд шагнал”-д нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан албан бичиг
-    Нэвтрүүлсэн байгууллагын танилцуулга /3 хуудас/
-    Нэр дэвшүүлж буй бүтээн байгуулалтын талаар ач холбогдол, онцлог, тайлбар, тооцоолол, хөрөнгө оруулалтын хэмжээ, схем, фото зураг бүхий танилцуулга /7 хуудас/
Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар /70111299, 89033770, tuumuu.ts@gmail.com/-аас авна уу.