МЕГА ТӨСӨЛ БА ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ТӨСЛИЙН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮНДСЭН БҮТЭЦ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

МЕГА ТӨСӨЛ БА ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТ, ТӨСЛИЙН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮНДСЭН БҮТЭЦ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь “Батбаяр энд Партнэрс” хуулийн фирмтэй хамтран “Төслийн санхүүжилт, төслийн гэрээ, хэлэлцээрийн үндсэн бүтэц, гэрээ байгуулахад анхаарах асуудлын талаар” сургалтыг 2017 оны 9 сарын 19-20-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалтад нийслэлийн Засаг даргын харьяа 18 байгууллагын 35 удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Уг сургалтад оролцогчдод мега болон төслийн санхүүжилт, гэрээ хэлэлцээрийн бүтэц, Монголын эрх зүйн орчин, онцлогт тохируулан ФИДИК-ийн гэрээний загварыг хэрхэн зөв сонгох практик хэрэглээний талаас нь хүргэлээ.
Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбооны ФИДИК гэрээ нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарын бүтээн байгуулалтын том төслүүдийн үндсэн жишиг баримт бичиг болж дэлхий дахинд түгээмэл хэрэглэгдэж байгаа юм.