Зөвлөх үйлчилгээний зарлал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1.    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь “УБ Инноваци хөгжлийн төв байгуулах” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.    Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, ирээдүйн хөгжлийн зураглалыг шинийг санаачлагчид, зохион бүтээгч, эрдэмтэн судлаачид, мэдлэгийн нөөц боломжийг нэгтгэн, үр дүнтэй хамтын ажиллагааны орчинг үүсгэх замаар  инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, старт ап компаниудыг бий болгох, олон улсад өрсөлдөх чадвартай инновацилаг хотыг цогцлоох зорилгоор хэрэгжинэ.Төслийн “Инновацийн төвийн бүтэц, барилгын зохион байгуулалт, хаягийн өнгө төрх, загвар, брэнд бүүк, дундын оффис (Co working space)” хийх зөвлөх үйлчилгээ болно.

3.    Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг Үүнд

•    Ижил төрлийн үйл ажиллагааны Инновацийн төвийн бүтэц, барилгын зохион байгуулалт, хаягийн өнгө төрх, загвар, брэнд бүүк (дундын оффис) загвар гарган ажиллаж байсан туршлагатай. 
•    Ажиллах боловсон хүчний талаарх мэдээлэл 
•    Сүүлийн 3 жил хийсэн ажлын товч мэдээллийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4.    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 7 дугаар сарын 07-ны 10:00-16:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 7 дугаар сарын 18-ны 17:00 дотор ирүүлнэ үү.


Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар  
14200 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,
 С.Амарын гудамж, Соёлын төв өргөө 
Г корпус 521 тоот  Ж.Тамжид Утас 70111298 
Email: admission.idia@gmail.com


Мэдээлэл оруулсан 
2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр