Танилцуулга

Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар нь  Монгол Улсын Засгийн газрын  2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/635 дугаар   захирамжаар  шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлээд байна.

Нийслэлийн Үйлдвэрлэл, Инновацийн газар нь Засгийн газрын болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэхдээ дараахь 4 үндсэн чиглэлийг баримтална. Үүнд:

  1. Нийслэлийн эдийн засгийн өсөлтийг хангасан үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх хэтийн болон дунд хугацааны стратегийг боловсруулах, хэрэгжилтийг хангах
  2. Нийслэлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжих, импортыг орлох, өндөр технологи инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  3. Үйлдвэр технологийн парк, кластер, тусгай бүсүүдийг байгуулан хөгжүүлэх
  4. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, концесс, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой уялдуулж, үр ашгийг дээшлүүлэх.

Дээрх үндсэн чиглэлийн дагуу  нийслэлийн хэмжээнд үйлдвэрлэл,  инноваци, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулж, хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, нийслэлийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд үйлдвэрлэл, инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн, экспортыг дэмжих, импортыг орлох, өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил болон үйлдвэрийн салбаруудын харилцан уялдаа, хамтын ажиллагааг хангах үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг зохион байгуулан  ажиллаж байна.